СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 10-р сарын 7-ны өдөр
RFP24-144
ХААН Банканд Microsoft-ын программын лиценз нийлүүлж, хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт ITProcurement@khanbank.com хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу.
Мөн материалыг заавал цахимаар хүргүүлэхийг анхаарна уу.
Санхүүгийн үнийн саналыг procurement_audit@khanbank.com, бусад цахим материалыг ITProcurement@khanbank.com хаяг руу тус тус салган RFP24-144 дугаарыг и-мэйлийн гарчиг хэсэгт тэмдэглэж, 2024 оны 10-р сарын 16-ны өглөөний 10:00 цагаас өмнө ирүүлэх ба зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэх болно.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ITProcurement@khanbank.com хаягт хандаж авна уу.
Уншиж байна |