Энэ 7 хоногт болох үйл явдлын тойм
19 цаг 2 мин

2024 оны аравдугаар сарын 14-20-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

10 дугаар сарын 14-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10 дугаар сарын 15,16-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10 дугаар сарын 15-нд: Хөгжмийн зохиолч "Цэндээгийн Цэн Эрдэнэбат" хит дууны тоглолт Ulaanbaatar Palace-т болно.

10 дугаар сарын 16-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 16-нд: 16 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт “The Corporate Hotel and Convention Centre”-т болно.

 

 

10 дугаар сарын 17, 18-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

 

10 дугаар сарын 18-нд: “New Star” студийн 20 жилийн ойн “Бүх оддын тоглолт” “UG Arena” спорт цогцолборт болно.

 

 

10 дугаар сарын 18-нд: Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ой, Улиастайн сайд, Дилав хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан "Хоёр их хутагт-II" Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

10 дугаар сарын 19-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг тайзнаа толилуулна.

 

“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна.

 

“Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.

 

"Дэлхийн цирк Монголд" олон улсын циркчдийн тоглолт үргэлжилж байна.

 

Орон нутагт:

10 дугаар сарын 18-нд: Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлыг зохион байгуулна.

МОНЦАМЭ агентлаг

Shuud.mn
Сонин хачин