Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачлагаар сурагчдыг тав тухтай амраах, монгол үндэсний уламжлалаас сургах, мал маллагааны онцлог, малчны хөдөлмөр, малын сүү сааль бэлтгэх зэрэг олон ажилд сургах зорилгоор “Засагт ханы хот айл” гэр зусланг сум бүрт гарган хүүхэд багачуудыг амрааж эхэлжээ.
Сумууд зун зуншлага сайтай байгалын үзэсгэлэнт газруудад зуслангаа байгуулж 1-2-р ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад байгаа гэнэ.
Тэд сумынхаа аль нэгэн улс, аймгийн сайн малчныг түшэглэн зуслангаа ажиллуулж тэднээр хүүхдүүдэд чөдөр ногт хийх, дээс томох, сүү сааль боловсруулах, хонь мал хариулах гээд олон зүйлийг зааж сургаж байгаад хүүхдүүд сэтгэл хангалуун байгаа аж.
Амрагч хүүхдүүд аргалаа түүж, малаа хариулан, ямаа, үнээгээ сааж, сүүгээ хөөрүүлэн боловсруулж сурч байгаа юм байна.
Б.Дэжид
Уншиж байна |