Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Зочид буудал барихад 150 тэрбум төгрөгийн зээл олгоно
2015-06-03

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

 

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх онд манай улсад зохиогдоно. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх нэг асуудлыг өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад харилцаа хөгжинө, нэр хүнд өснө, олон улсад Монголыг таних сурталчилгаа болно. Үүнээс үүдээд манай улсад аялал жуулчлал хөгжинө гэсэн зорилгыг агуулж байгаа учраас уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний салбарт байдаг зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэх асуудлуудыг хэлэлцлээ.

 

Энэ уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа. Ийм хэмжээний хүмүүсийг Монгол Улс хүлээж авах зочид буудлын нөхцөл байдал ямар байна вэ гэдэг асуудлыг өнгөрсөн хугацаанд судалж үзсэн. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлж байна. Үүнээс 59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаа юм. Эдгээрийг шалгаж үзээд 45 буудлыг шаардлага хангаж байна гэж үзсэн. Гэхдээ нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага бий. Дээр нь дэлхийн зочид буудлын сүлжээний 4  буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн. Тэдгээр буудлыг барихад багагүй хөрөнгө шаардагдахаар байсан. Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг тус хуралдаанаас гаргалаа. Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх юм. Зочид буудлуудад оруулж буй хөрөнгө бол АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус нэмэр болоод зогсохгүй цаашдаа Монгол Улсад өндөр хэмжээний зочдыг болон жуулчдыг хүлээж авахад дэд бүтцийн томоохон түшиг болно гэж үзэж байгаа юм. Дээр нь зочдод үйлчлэх унааны асуудлыг хэлэлцлээ. Нэг цуваанд 5 машин явахаар, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирнэ гэж тооцохоор олон тооны машин шаардлагатай болно. Тйимээс Японы “Тоёото” корпорацитай ярьж байгаад хамгийн сүүлийн үеийн машиныг нийлүүлье гэдэг асуудлыг зохион байгуулах хорооноос танилцуулсан. Санхүүжилтийн эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэхээр тогтлоо” гэв.

 

Органик бүтээгдэхүүний хуулийг өргөн барина

 

Хөдөө аж ахуйтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ. Сүүлийн 50 жилд дэлхийн хүн ам эрчимтэй өсч, энэ хэмжээгээр хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай болдог байна. Гэтэл газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбарт хөгжих бололцоогүй, хотжилт, дэд бүтцийн хүрээнд хумигдсаар иржээ. Нэг га газраас авах ургацын ашиг шимийг дээшлүүлэх боломж дэлхий ертөнцөд байхгүй байна гэж судлаачид үздэг байна. Ийм учраас сүүлийн жилүүдэд нэг га-д тарих ургацыг авахын тулд химийн бордоо хэрэглэдэг аж. Мөн генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг гаргаж авснаар малын генийн удамд нөлөөлжээ. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байгаа ч гэсэн эрүүл ахуйн талаасаа сөрөг нөлөөтэй аж. Ийм учраас органик бүтээгдэхүүнийг боловсруулах асуудлыг олон улс дэвшүүлж байгаа юм. Органик бүтээгдэхүүнийг Австри, Австрали, шинэ Зеланд, АНУ зэрэг орон үйлдвэрлэдэг байна. Энэ улсын газар тариалангийн бүтээгдэхүүний 10-аас доошгүй хувь нь газар тариалангийн бүтээгдэхүүн байдаг байна. Дэлхийн 88 орон органик  бүтээгдэхүүний хууль эрхзүйн зохицуулалттай байдаг аж. 24 улс туршилтын журмаар органик бүтээгдэхүүний хууль эрхзүйн үндсийг боловсруулж байгаа гэнэ.

 

Манай улс өргөн уудам нутагтай, бэлчээрийн нөөцтэй байдаг ч гэсэн газар тариалангийн салбарт органик бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг эрхзүйн орчиндоо шийдвэрлээгүй иржээ. Манайхан 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж үздэг боловч үүнийг шинжлэн тогтоож, хууль эрхзүйн хүрээнд тодорхойлоогүй учраас эргэлзээтэй асуудал байдаг гэж судлаачид үздэг аж. Тиймээс Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар үйлдвэрлэгчид дөхөм болж, хэрэглэгчдэд итгэл төрж, газар тариалангийн бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд гарган, орлого нэмэгдэж, хүнсний аюулгүй байдалд томоохон хувь нэмэр болох юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зо:
эд нар үхэхэд яанаа.Элбэгдорж боль л доо.Чи ямар тэнэг юм бэ. Жорлондоо живж байж.Одоо даруйхан цуцлаач наад балай юмыгаа.Илүүдээ гарсан мөнгө даанч байхгүй байна шдээ. Муусайн лаларуудыг хараал ид. АСЕМ-ийг эсэргүүцэж жагсацгаая.
2015-06-04
Зочин:
Elbegdorjiig yah ve humuusee gadaad yavlaa geheer ni umnuus ni mongolchuud bid aidag bolloo yu gej bulterch hudlaa yarihaas ichij bna.bas Acem gej gaig duudaad olood irehiin mungugui ard tumen zovjin
2015-06-04
huts:
huts nowshnuudaa jorlongiinhoo usiig shiidej chadahgvi baij yun 150 terbum be, ingehgeed baihiin bol tsetserleg 40 shirgehiig barina, bitgii demj ACEM tai ACEM gvi MGL chuud bolno gulug tarwaga
2015-06-03
Зочин:
Үнээн.1 жилд 5 одтой зочид буудал барьж 51 орны тэргүүнүүдийг авна гэдэг худал юм.ЗГ-ын шийдвэр захиалгаар мөнгө хуваарилжээ
2015-06-03
irgen:
novsh yumaa ed nart uur mungu ideh arga oldohgui bga yum bhda? ter ih mungiig uur heregtei zuild zartsuulaasai bile
2015-06-03
Zochin:
Ter munguuruu emneleg tsetserleg bariasai bilee, zochid buudal bariad daraa ni hen ter buudald ni ireh yum be? Jaahan amidraltai yum hiigeech. Ter hural zuvulguun bolood Mongold heregtei yum uu? Ertnees chadahgui manai uls ih urtei boloh bna geed shudargaar helchiheech Elbegdorjoo....
2015-06-03
unshigch:
yunii emne us tsevershuuleh baiguulamjaa zasaach Us suvgiin asan dargantsruud yu hiij baisan yum be
2015-06-03
Зочин:
Яг Грекийн араас явуулж байна.ингэж их зочид буудал бариад дараа нь хэн ч ирэхгүй бол тэр чин зүгээр л шавар тагз төдийгүй ус халааалт гээд зүгээр л мөнгө сорогч болооод үхмэл хөрөнгө ..Хэт Романтик байдлаар зүтгээд Улсаа ядууруулж ,дампууруулах нь хэнд ашигтай вэ ?.
2015-06-03
ОООО:
Тэр 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 120 тэрбумыг MCS авна. Үлдсэн 30 тэрбумыг 100 зочид буудал хувааж авна. МОНГОЛ УЛС хүзүүгүй хүний тоглоом болж дуусаж байна даа. Буруу замаар будаа тээвэл Буцахдаа шороо тээнэ дээ
2015-06-03
Зочин:
Үнээн.1 жилд 5 одтой зочид буудал барьж 51 орны тэргүүнүүдийг авна гэдэг худал юм.ЗГ-ын шийдвэр захиалгаар мөнгө хуваарилжээ