Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Багш нар туршлагаа хуваалцав
2013-09-23

  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын тэргүүн туршлага солилцох бага хурал өнөөдөр болж  өндөрлөлөө. Тус хуралд нийслэлийн болон Завхан, Орхон, Өмнөговь, Увс аймгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал боловсруулсан гурван цэцэрлэг, зургаан сургуулийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.   Багшийн ажлыг үнэлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, аргачлалын  шалгаруулалтад нийт 40 гаруй цэцэрлэг, сургуулийн материал иржээ. Тэдгээрээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх  багшийн  ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын тэргүүн туршлагыг гурван  ангилалаар шалгаруулж, 3-5 сая төгрөгөөр урамшуулсан юм. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр нийслэлийн 61 дүгээр цэцэрлэг тэргүүлж, Завхан аймгийн болон нийслэлийн гуравдугаар цэцэрлэгүүд удааллаа. Харин бага боловсролын чиглэлээр Завхан аймгийн нэгдүгээр сургууль тэргүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулиуд удаах байруудад шалгарчээ.   Гурав дахь ангилал болох суурь бүрэн дунд болон ахлах сургуулийн төрөлд нийслэлийн хоёрдугаар дунд сургууль тэргүүлж, Увс аймгийн нэгдүгээр сургууль, нийслэлийн 73-р сургуулиуд удааллаа. Ингэж үнэлснээрээ боловсролын байгууллагын өөрийн онцлогт нийцсэн олон талт оролцоог хангасан бодлого, төлөвлөлтийн дагуу хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал бий болгох туршлагыг урамшуулах, нийтийн хүртээл болгох боломж бүрдэж байгаа аж. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайн байна. Шалгарсан аргачлалыг яаралтай багш нарын хүртээл болгоорой. Багш нарыг үнэлэх талаар дэвшүүлж буй санал, дүгнэлтүүд нь саяын гарсан журамтай хэр зэрэг нийцэж байгаа болоо?
2013-09-24