Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байна
Манай улсад амиа хорлох явдал их байдгийг мэргэжлийн байгуулллагын судалгаа гаргажээ. Тухайлбал,амиа хорлолтоор Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорноговь аймаг тэргүүлж байна. Бид Азид Солонгосын дараа буюу хоёрт ордог ажээ.
Тодруулбал,
-Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал нэн тулгамдсан асуудал болсон. Дундаж наслалтын зөрүү 9.5 буюу дэлхийн 13 орноос зургадугаарт бичигдэж байгаа.
-Залуус эрүүл мэндээрээ цэрэгт тэнцэхээ больсон.
-Жилд дунджаар 17 мянган хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрчүүд байдаг.
-2020 оны байдлаар 10 нас баралт тутмын зургаа нь эрэгтэйчүүд.
-Эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ тодорхой сайжраагүй.
-Малчдын амьдрал тэр дундаа ганц бие залуу малчдын эзлэх хувь хэмжээ 2023 оны байдлаар 18-35 насны малчдын дунд 88 хувийг эзэлдэг.
-10 эрэгтэй тутмын зургаа нь тамхи татдаг. Согтууруулах ундааны нэг хүний жилийн хэрэглээ 30 литрээс 50 литр болж өссөн.
-Архины шууд болон шууд бус шалтгаанаар жилд 4000 орчим хүн нас барж буйн дийлэнх нь эрчүүд.
-Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их. Үйлдвэрлэлийн ослоор дандаа эрчүүд нас бардаг гэсэн мэдээлэл гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ