Иргэн Ц 2024.03.16-ны өдрийн 19:00 цагт Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газарт байх айлаас гарч яваад сураггүй болжээ
Онцгой байдлын байгууллага энэ тухай дуудлагыг 2024.03.18-ны 10:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2024.03.19-ний өдрийн 06:45 цагаас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дугээр талбайд 24 км-ын тойрогт зохион байгуулсан байна. Түүнийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 07:00 цагт дахин эхэлжээ.
Уншиж байна |