“Өв соёлын голомт” төсөл дэд байрт шалгарлаа Голомт банк “Great place to work – ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо
Энэ жил "Чингис хаан одон"-г олгохгүй
2018-11-05

 

 

Их эзэн Чингис хаан мэндэлсний ой буюу Монгол бахархлын өдрөөр жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

 

Гэвч энэ жил дээрхи шалгуурыг хангахуйц хүн нэр дэвшээгүй тул "Чингис хаан одон"-г хүртээхгүй болсныг албаныхан хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  2005 оноос "Чингисийн одон"-г олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд мөн олгохгүй алгасаж байсан удаатай. 

 

"Чингисийн одон" хүртэж байсан алдартнууд:

 

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

 

  • 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав

 

  • 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн

 

  • 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж

 

  • 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

 

  • 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл

 

  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном

 

  • 2014 онд Академич Хавтгайн Намсрай

 

  • 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо

 

  • 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар

 

  • 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөв зөв, үнэхээр Эх орондоо бодит юм хийсэн хүнд олгох ёстой.
2018-11-05
З.Энхболд авч болохгүй гэж үү.
2018-11-05
жаажаа:
САЙН МУУ ч бай МОНГОЛД бахархах хүнгүй болжээ,хүн бүхний мэдэх гайгуй гэсэн хүмүүс бүгд луйварчид офшорчид байсан юм байхаадаа.
2018-11-05