Бутаны вант улсын эзэн хаан Жигме Кхесар Намгьян Вангчукийн гэргий, хатан Жецун Пемаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур жирэмсэн хэмээн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн билээ. Тэгвэл эзэн хаан, хатантайгаа авахуулсан зургаа нийтэд танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зурган дээр хатны гэдэс нэлээн томорсон байгаа нь харагдах юм.
Хааны гэр бүлийн зургийг нийтэлсэн “Bhutanese Government” сайт “Жаргалтай мэдээ. Хаан удахгүй хүүгээ хүлээн авна. Тэрбээр дараагийн угсаа залгамжлагчаа харахыг их хүсч байгаа. Хатны бие сайн. Тун удахгүй баяртай мэдээг олон улсад түгээх болно” гэж мэдээлжээ.
Хатныг жирэмсэн гэх мэдээлэл цацагдсны дараахан Бутаны Гадаад хэргийн сайд дараагийн угсаа залгамжлагчийн хүйсийг хүү хэмээн мэдэгдсэн билээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Хатан ирэх сарын дундуур амаржих болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |