Ханхүүд зориулж зоосон мөнгө гаргажээ
2015-07-16

 

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар өнгөрөгч 2013 оны долоодугаар сарын 22-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Ханхүүг Жорж Александр Луи хэмээн нэрлэсэн бөгөөд тун удахгүй хоёр нас хүрэх юм. Ханхүүгийн төрсөн өдөрт зориулж хатан хааны Букингемийн ордноос таван фунтын дурсгалын мөнгөн зоосыг гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү дурсгалын зоосыг цэвэр мөнгөөр цутгасан байна.

 

Тус зоосны нүүрэн талд II Элизабетийн хөрөг хэвлэгдсэн бол нөгөө талд нь хатан хааны титэмийг шигтгэжээ. Зоосыг ойролцоогоор  100 ширхэг хэвлэсэн бөгөөд ханхүүгийн төрсөн өдрөөр азтай 40 хүнд энэхүү зоосыг бэлэглэхээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин