"Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй"
Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилчид бүхий л нөөцөө дайчлан ажиллаж байна. Сүүлийн хоёр сар бусад эмнэлгүүдийг нэмэлтээр ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилчид туйлдаж байна. Улсын хэмжээнд 25600 орчим ор бий. Өдрөөс өдөрт коронавирус нэмэгдвэл бүх хүний нөөцийг коронавируст зориулах боломжгүй.