Нийслэлд өнөөдрөөс 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 415 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 894 995 хүн, хоёрдугаар тунд 1 657 793 хүн хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Улаанбаатар хотод Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Тиймээс эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамрагдах боломжтой.



















