Дархлаажуулалтыг 19 аймагт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.08/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ. Насны бүлгээр нь танилцуулбал,
-
18-19 насны 3978
-
20-29 насны 99939
-
30-39 насны 135712
-
40-49 насны 105307
-
50-59 насны 95368
-
60-69 насны 50723
-
70-79 насны 15174
-
80-84 насны 2471
-
85-аас дээш насны 1083
Ахмад насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдалт нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Ахмадуудад зориулсан дархлаажуулалтын цэгийг Сүхбаатар дүүргийн 11-р сургуульд байгуулсан. Хэвтрийн дэглэм барьж байгаа болон гэрээсээ гарах боломжгүй ахмадуудыг дархлаажуулна. Бэлтгэл ажлыг хангаж байна.
Аймгуудын дархлаажуулалтын явцыг танилцуулбал,
- Говь-Алтай 814
- Дархан-Уул 15920
- Дорноговь 5534
- Орхон 12381
- Төв аймаг 4499
- Өмнөговь 11 857
- Говьсүмбэр 1487
- Сэлэнгэ 13051
- Булган 2469
- Сүхбаатар 2035
- Баянхонгор 1329
- Архангай 1285
- Хэнтий 1562
- Завхан 1457
- Дундговь 897
- Өвөрхангай 468
- Дорнод 126
- Увс 119
- Ховд 1
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ