Зүрх МАРТАХГҮЙ...
Намрын сэрүүхэн өглөө “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийг зүглэн алхав. Уулзах хүмүүсээ байгаа тасгийг сурагласаар эмнэлгийн хоёр давхарт гарахад “Мэс засал” хэмээн тод улаанаар бичсэн шилэн хаалга, тийш орсон нэгнээ чимээ чагнан хүлээж буй ар гэрийнхний дүр зураг угтав... Энэ үест шилэн хаалганы цаана бяцхан хүүхдийн уйлах чимээ цангинасаар удалгүй сураг чимээ алдрав. Хэдхэн хормын дараа 30 гаруй насны бүсгүй хос улаан домашки барьсаар гарч ирлээ. Гутланд уяатай хонх нь түүний алхаа бүрт хөлд орж буй хүүхдийн алхааг санагдуулан цангинавч бүсгүйн нүднээс нулимс мэлмэрэх аж.