БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Ногоон технологи-2020” өдөрлөг “Блю Скай” зочид буудалд болж байгаа. Өдөрлөгт Монгол орны уур амьсгалд тохирсон байгальд ээлтэй техник технологи, инновацийн шинэ санаа шийдлийг танилцуулж байгаа бол банк санхүүгийн салбарынхан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм байна.
Төрийн банк 2019 оноос хойш байгальд ээлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд өдөрлөгийн үеэр 10 гаруй нэр төрлийн нэн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулж байгаа аж. Хэрэв та байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болон амины орон сууц зэргийг сонирхож байгаа бол тус өдөрлөгөөр зочлонгоо Төрийн банкнаас өөрт хэрэгтэй нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авах боломжтой.
Төрийн банкны Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн хэлтэсийн захирал Н.Энхтайван:
-"БОАЖЯ-наас хэрэгжүүлж байгаа "Ногоон технологи-2020" өдөрлөгт оролцож байна. Төрийн банкнаас харилцагчдаа “Ногоон зээл”-ийн 10 гаруй үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БОАЖЯ болон бусад "Ногоон технологи" нэвтрүүлж байгаа байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Манай байгууллага 2020 онд 45 харилцагчид нэг тэрбум гаруй төгрөгийн ногоон зээл олгосон байгаа" гэлээ.
"Ногоон технологи- 2020" үзэсгэлэн аравдугаар сарын 2,3-ны өдөр болох аж.
М.Насан
Уншиж байна |