Хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэд бүжгийн урлаг, бүжгийн хэлэмжээр дамжуулж иргэдэд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна. Ингэхдээ тэд мэргэжлийн бүжигчидтэй хамтран модерн бүжгийн урлагийг сурталчлан өөрийгөө илэрхийлэх юм. Тэдний бодол санаандаа тээж явдаг, хэлэхийг хүсдэг үгсийг бүжгийн урлагаар дамжуулан "амилуулах" аж. Тэргэнцэртэй иргэн, мэргэжлийн бүжигчин хэрхэн хоршиж модерн бүжиг бүжиглэж болохыг харуулах зорилгоор Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн залуус болон мэргэжлийн бүжигчид нэгджээ.