Г.Алтантүрүү, М.Батбилэг нар хамтарчээ

"25 дугаар суваг" телевизээс бэлтгэн хүргэдэг "Танайд хоноё" нэвтрүүлгээр үзэгчдэд танигдсан сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү, "ТВ9" телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг нар хамтран нэгэн шинэ нэвтрүүлэг эхлүүлэхээр болжээ.
Сэтгүүлч Г.Алтантүрүү өөрийн цахим хуудсандаа хамт авхуулсан зургаа нийтэлж "Бид хоёрын нэвтрүүлэг тун удахгүй" хэмээн бичсэн байна. Тэдний хэн хэн нь өөрсдийн нэвтрүүлгээр үзэгчдэд хэдий нь танигдсан. Харин энэ удаад хамтран нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэж буй нь үзэгчдийн сонирхлыг тун их татаж байгаа гэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ