Жүжигчин Э.Одбаяр СТА боллоо

Фантастик продакшны 10 жилийн ой, SKYtel group-ын 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА" ОАУСКиноны нээлт өчигдөр /2019.09.08/ болсон. Арга хэмжээний үеэр тус продакшны жүжигчин Э.Одбаяр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Цол тэмдгийг киноны нээлтийн үеэр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Г.Цэнд-Аюуш гардуулан өгчээ. Жүжигчин Э.Одбаяр "37 дугаар точка" уран сайхны кинонд Идэрийн дүрийг бүтээсэн байна.
Тэрбээр өмнө нь "Маш нууц", "Байтаг богд", "Зүрхний хилэн" зэрэг уран сайхны кинонд дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ