"The Hu" хамтлагийн цомог Биллбоардыг тэргүүлэв

“Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээл туурвиж эх орондоо төдийгүй дэлхийд алдаршиж санаанд оромгүй амжилтын эзэд болсон залуус бол “The HU” хамтлагийнхан.
“The Hu” хамтлагийн хоёр клип цацагдаад есөн сар гаруйн хугацаанд АНУ-ын “Itunes”-ын рок дууны хандалтыг тэргүүлсэн. Мөн “Youtube”-д “Yu ve yu ve yu” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандалт, “Wolf Totem” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандалтыг тус тус авсан нь монголчуудын хувьд том амжилт байв.
Ингээд зогсохгүй "The Hu" хамтлагийн "Гэрэг" цомог "Биллбоард"-ын жагсаалтыг тэргүүлсэн гайхам амжилтыг үзүүлжээ. Ийнхүү тэд Монголоос "Биллбоард"-ын жагсаалтад багтсан, тэргүүлсэн хамгийн анхны хамтлаг боллоо. БНСУ-ын хамгийн алдартай хамтлаг болох BTS хамтлагийн 4 цомог "Гэрэг" цомгийн ард жагсчээ.
“The Hu” хамтлаг 2012 онд МУГЖ, дуучин Б.Дашдондогийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох зэрэг ажлууд хийгдсээр 2016 онд албан ёсоор байгуулагдаж 2018 оноос анхны уран бүтээлүүүдээ цацаж эхэлсэн. Хамтлаг дөрвөн гишүүнтэй.
Ц.Галбадрах
Б.Энхсайхан
Г.Нямжанцан
Н.Тэмүүлэн
Тэдний тухай Европын орнууд, Британийн улсууд, АНУ, ОХУ зэрэг улс орны мэдээллийн сайтууд онцлон бичиж, АНУ-ын “National Public” радиогоор мэдээлэл түгээж байлаа. Дэлхийн сошиал алдартнууд ч тэдний дуунд “Reaction” бичлэг хийж, тус видео нь дэлхийн сая сая хүнд хүрч чадсан.
“The Hu” хамтлагийнхан Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулаад байна. Мөн Францын “Sama rock”, Английн “Download fest nurinberg rock im ring, rock im park зэрэг дэлхийн алдартай фестивалиудад Монгол Улсаа төлөөлөн уригдан оролцсон билээ.
Хамтлагийн нэрний утга нь “Хүмүүн” гэсэн үгнээс үүсэлтэйгээр “Хү” хэмээн нэрлэжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ