Сагсан бөмбөгийн Монгол улсын шигшээ баг анх удаа ФИБА 2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг аваад байгаа билээ.
МСБХ-ны 2023 оны IV улирлын Удирдах зөвлөлийн хурлаар тус шийдвэрийг гаргасан ба уламжлалын дагуу шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 30 хүнээр зарлаад байсан. Өргөтгөсөн бүрэлдэхүүнээс 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэх ажээ.
Уншиж байна |