ҮАБЗ-өөс Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа С.Тайван
Энэ оны 11 дүгээр сарын 09-ны өдөр БНХАУ-ын тик ток аппликейшнээр цахим ертөнц нэртэй цахим хаягнаас хүний дуу хоолойг өөрчилдөг программ ашиглан Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн "Дэлхийн нийслэл Хархорин" нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж, Хятад хэлээр ярьж байгаа мэт хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийсэн 38 секундын хуурамч бичлэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Талын дуу хоолой радио үзэх" хуудсаар олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ асуудалд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд түгээж үндэсний тусгаар тогтнол эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар нэрд халдах, илтэд худал мэдээлэл тараасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул М, А нарыг баривчлан, худал мэдээлэл тараасан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна.
Хуулиар худал мэдээлэл тараасан хүнийг 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох эсхүл торгох ял шийтгэл оноодог" гэв.
Уншиж байна |