Цехийн засварчин ноос, ноолуур самнах төхөөрөмжид хавчуулагдан нас баржээ
2023-11-01

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт ноос, ноолуурын цехэд самнах төхөөрөмжид хүн хавчуулагдан нас баржээ. Тус цехийн засварчин эрэгтэй ноос, ноолуур самнах төхөөрөмжид хавчуулагдан нас барсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 43 минут ажиллаж, цогцсыг гарган,  аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин