Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан дуудлагаар ажилласан байна.
Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан тул Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран 3 хоног ажиглалт, хамгаалалт хийсэн байна.
Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт 1ш цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагчид автомат камерын зургаар баримтжуулжээ.
Уншиж байна |