Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Дадлагажигч гэрээгээр ажиллуулах тухай” хамтарсан тушаал гарлаа.
2023-2024 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагын аялал жуулчлалын хөтөлбөрийн 2-оос 4 дүгээр дамжааны суралцагчдыг аялал жуулчлалын байгууллагад хийгдэж буй дадлагыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээт ажилтнаар ажиллуулах хэлбэрээр зохион байгуулахаар тушаалд тусгав.