Их Британийн Норт-Йоркшир дахь далайн эрэг орчмын нэгэн зоогийн газар шувуу үргээгч ажилд авчээ. Энэ талаар The Daily Mail мэдээлсэн байна.
Тодруулбал, 18 настай Кори Гривесон бүргэдийн өмсгөл өмсөн, Уитби хотын эрэг орчимд эргүүл хийж, шувуу үргээн, өдөрт 250 долларын цалин авдаг гэнэ. Энэ хавиар цахлай ихтэй, үйлчлүүлэгчдийн хоолыг булааж нисдэг тул кафен эзэд үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс энэ залууг хөлсөлжээ. Коригийн өгүүлснээр, цахлайнууд эрэг орчимд хоол хүнс барин зугаалж яваа хүмүүсийг ихээхэн "хашраадаг" гэнэ. Цахлай хүмүүсийн хажуу талаас нисэж ирээд, далавчаараа нүүр рүү нь цохиж, дараа нь хоолыг нь булаадаг аж.
Корид энэ ажил нь ихээхэн таалагдаж байгаа, гэхдээ үйлдэлд нь "хорссон" цахлайнууд түүний машин дээр сангасаа хаях болсон гэнэ. Харин жуулчид болон кафен үйлчлүүлэгчид шинэлэг үйлчилгээнд ихээхэн сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэд хоолоо тайван идэж, тэднийг цахлайнаас хамгаалдаг "бүргэд" Коритой зургаа авахуулдаг болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |