Говьсүмбэр аймгийн зах, худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч 20 мянгатын дэвсгэрт гарчээ. Тухайн дэвсгэртийг банк зузаатгал хийхдээ хийсэн эсвэл иргэн орлогодохдоо оруулсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ банкны бэлэн мөнгөний машин хуучирсан, бага зэрэг гэмтсэн мөнгийг ч хүлээж авдаггүй. Тэгэхээр тухайн банкны үйл ажиллагаатай шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Хаан банк нь улс даяарх 547 салбар нэгжээр 2.7 сая харилцагчид банкны үйлчилгээг хүргэдэг байна. Өнгөрсөн 2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хийгдсэн АТМ-ы гүйлгээний 84 хувийг Хаан банк дангаар гүйцэтгэжээ.
Хаан банкны бэлэн мөнгөний машинууд хуурамч мөнгөн дэвсгэртийг таньдаггүй нь ингэж илэрч, банкны аюулгүй байдал хангалтгүй байгааг харууллаа. Сүлжээ доголдох, цахим банк нь ажиллахгүй байх зэргээр асуудал ихтэй Хаан банкны бэлэн мөнгөний машин ч баталгаатай биш бололтой.
Б.Хэрлэн
Уншиж байна |