Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн алдарт тамирчин Сун Хын Мин өчигдөр Англи Улсыг зорилоо.
Сун Хын Мины хувьд ДАШТ эхлэхээс сарын өмнө нүүрэндээ гэмтэл авч мэс засалд хүртэл орсон. Түүнийг Катарын ДАШТ-д орохгүй байж магадгүй гэх мэдээлэл цацагдсан ч зайлшгүй орох шаардлагатай байсан учир тэмцээний үеэр багтай тогложээ. Гэсэн хэдий ч дөрвөн тоглолтын турш багаа манлайлан шөвгийн 16-д шалгарч бахдам сайхан амжилт үзээлээд байсан билээ.
Түүнийг Англи руу буцахын өмнө шүтэн бишрэгчид нь Инчоны нисэх онгоцны буудал дээр угтаж авчээ.
Өнгөрсөн улиралд Сун Хын Мин нийт 23 гоол оруулсан. Алтан шаахайг Ливерпүүлийн Мохамед Салахтай хуваалцсан Сон мэргэн буучдын чансааг мөн тэргүүлж байгаа билээ.
Улирлын завсарлага аваад байгаа Премьер лиг 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэх юм.
Уншиж байна |