Хятадын эрдэмтэд хойд туйлын чоныг колонийн аргаар гарган авчээ
2022-09-21

2017 онд колонийн аргаар анх удаа нохой гарган авч байсан Хятадын SinoGene компанийн судлаачид энэ удаад хойд туйлын чоно гарган авчээ. SCMP сонины мэдээлснээр, анхын эрүүл саруул бэлтрэг 100 өдрийн өмнө төрсөн бол хоёр дахь нь тун удахгүй төрөх гэнэ. Туршилт амжилттай болсон нь мөхөхийн ирмэг дээр байгаа эсвэл устсан амьтдыг аврах итгэл найдварыг төрүүлж байна гэж эх сурвалж онцолсон байна.

 

SCMP сонины мэдээлснээр, хойд туйлын чоныг колонийн аргаар гарган авах ажил 2020 онд эхэлжээ. Канадаас Харбины туйлын паркад авчирсан Мая хочит эрэгчин чононы арьсны дээжээс эд эс авсан бол бигль үүлдрийн нохой колонийн аргаар төрөх бэлтрэгийг тээжээ. Ингээд 100 өдрийн өмнө анхны бэлтрэг төрсөн бөгөөд төрөхдөө 520 грамм жинтэй, 22 сантиметр урттай байсан бол 60 дахь өдрөө л 4,6 килограмм жинтэй болсон байна.

 

Колонийн арга нь мөхөх аюултай эсвэл устсан амьтдыг аврах найдвюар төрүүлж байгаа бөгөөд хөлдөөх эсвэл бусад аргаар хадгалах эд эсүүдийг цаашид дахин ашиглах боломжтой гэж судлаачид онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин