АНУ, БНСУ "Ulchi Freedom Shield" нэртэй хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлсэн талаар Yonhap агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн сургуулилалтаар компьютер дүрслэл дээр тулгуурласан командын сургуулилалтаас гадна дөрвөн жилийн дараа анх удаа хээрийн сургуулилалт болох аж. Цэргийн сургуулилалт есдүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ үеэр хоёр тал өргөн цар хүрээт дайны үед хэрхэн тулалдах арга тактикийг боловсруулах бөгөөд БНАСАУ-ын зүгээс түрэмгийлэл гарсан тохиолдолд нийслэлийн бүс нутгийг батлан хамгаалах ажиллагааг бэлтгэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |