БНХАУ авилгатай тэмцэхийн тулд энэ төрлийн хэрэгт ихээхэн хүнд ял оноодог. Хамгийн сүүлд гэхэд л авлигын хэрэгт буруутгагдсан албан тушаалтныг цаазын ялаар шийтгэжээ.
News.cn сайтын мэдээлснээр, Хайнань мужийн Санья хотын хорооны нарийн бичгийн дарга асан Тун Даочи 274 сая юань буюу монгол мөнгөөр 107,5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хахууль авсан байна. Өмнө нь тэрбээр БНХАУ-ын Улсын хорооны үнэт цаасны зах зээл зохицуулах хяналтын хэлтсийн орлогч даргын албан тушаалыг хашиж байжээ.
Түүнчлэн Тун Даочи инсайдер мэдээлэл ашиглан хууль бус хэлэлцээ хийсэн хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна. Улмаар түүнд хоёр жил хойшлуулах цаазын ял, дөрвөн сая юанийн торгууль төлөх шийтгэл оноожээ. Ялыг хойшлуулна гэдэг нь энэ хугацаанд түүний ялыг бүх насаар нь сольж болзошгүй гэсэн үг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |