ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Оросын цэргүүд Украинд байлдааны ажиллагаа явуулж байна.
Энэ ажиллагаа эхэлснээс хойш гуравдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ОХУ Украины дэд бүтцэд 119 тэрбум гаруй долларын хохирол учруулжээ. Энэ талаар Украины Эдийн засгийн сайдын нэгдүгээр орлогч Денис Кудин мэдэгдсэнийг "Украинская правда" дамжуулсан байна. Байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа тул өдөр бүр энэ тоо нэмэгдсээр байгаа гэнэ.
Украины Эдийн засгийн яам Оростой хийсэн дайнаас үүдэлтэй Украины ДНБ-ий алдагдлыг дөрөвдүгээр сард тооцох гэнэ. Украин дахь байлдааны ажиллагаанаас учирсан хохирлыг ДНБ-ий алдагдал болон улс орны дэд бүтцэд учирсан хохирол гэсэн хоёр ангиллаар тооцох юм байна.
Г.Бямбасүрэн