Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн үүрэгтнүүдийг зарлан дуудах тушаал гаргажээ. Үүний зэрэгцээ, одоогоор бүх нийтийн дайчилгаа зарлах шаардлага байхгүй хэмээн тэрбээр иргэддээ хандсан мэдэгдэлд онцолсон байна.
Зеленскийн мэдэгдсэнээр, Украины арми болон бусад цэргийн нэгтгэлүүдийг урьдчилан бүрдүүлэх шаардлагатай болсон аж. "Би Украины Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн хувьд онцгой үед цэргийн үүрэгтнүүдийг зарлан дуудах тушаал гаргасан" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн онцолсноор, энэ тушаалын дагуу гагцхүү шуурхай нөөцөд багтах иргэдийг л зарлан дуудаж байнаа гэнэ. Түүнчлэн ойрын үед нутаг дэвсгэрийн батлан хамгаалахын цэргийн үүрэгтнүүдийг сургалтад дуудна хэмээн тэрбээр мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |