Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүрэгт ажлаа өгсний дараа Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хашихаар болсон. Харин тэрбээр ийм албан тушаалгүй үлдэх нөхцөл бүрджээ. Нурсултан Назарбаев Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хаших эрхийг хасах хуулийн нэмэлт өөрчлөлтийг Казахстаны парламентын доод танхимын гишүүд нэгдүгээр сарын 19-ний өдөр дэмжиж байлаа.
Энэ удаад Казахстаны парламентын дээд танхимын гишүүд "Казахстаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Казахстаны сонгуулийн тухай", "Казахстаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөлд тусгасан нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжжээ. Ингэснээр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Казахстаны Ардын ассамблей болон Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг насан туршдаа хаших эрхийг хасуулж байгаа юм.
Түүнчлэн Казахстаны Үндсэн хуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах, Засгийн газар болон Парламентад үг хэлэх Назарбаевын эрхийг хамгаалах нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ улсын гадаад болон дотоод бодлогын үндсэн чиглэлүүдийг Назарбаевтай зөвшилцөхгүй байх саналыг парламентын дээд танхим гаргажээ.
Назарбаевыг насан туршийн албан тушаалаас нь буулгана
Г.Бямбасүрэн
Уншиж байна |