Шинэ жилийн ёслолын буудлагыг хоригложээ
2021-11-24

Латвийн Засгийн газар нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл баярын ёслолын буудлага болон бусад олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Энэ талаар сайд нарын танхимын тогтоолоос иш татан Delfi портал мэдээлсэн байна. 

 

Хэдийгээр ёслолын буудлага хориглосон ч шинэ жилийн баярыг цуцлаагүй  гэнэ. Шинэ жилийн үеэр нэг дор олон хүн цуглуулахгүйгээр цомхон арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрчээ. Мөн Латвийн хотуудыг шинэ жилийн чимэглэлээр гоёж, зул сарын сэдэвтэй үзэсгэлэн, худалдаа гарах юм байна.

 

Энд дуулгахад, Латвид өдөрт дунджаар 1000 гаруй халдвар шинээр бүртгэгдэж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш энэ улсад халдварын тохиолдол 248 мянга бүртгэгдсэн бол коронавирусийн халдварын улмаас 4007 хүн нас баржээ.

Shuud.mn
Сонин хачин