Энэ зуны онцлох хөдөлгөөн “Бид хөдөө рүү нүүлээ”
2021-08-11

 

Сүүлийн өдрүүдэд “Бид хөдөө рүү нүүлээ” хөдөлгөөн цахим орчинд өрнөх болжээ. Тодруулбал, залуу гэр бүлүүд нийслэлээс гарч төрөлх нутагтаа, сумандаа ажиллаж, амьдрахыг уриалж буй. Цаг үе өөр болж. Нэгэн цагт орон нутгийн залуус хотод оюутан болж ирээд суурьшиж үлддэг бол цөөн хэд нь нутаг буцдаг байлаа. Олны хөлийн газар ажиллаж амьдрах аятайхан. Гэхдээ нийслэлд байр сууриа олж, төвхнөх хэцүү. "Төрсөн нутагтаа ажиллаж амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэхдээ ажлын байр байхгүй. Малчин болохоос өөр замгүй” гэсэн бодол тэднийг энд түгждэг байсан гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн жилүүдэд их сургуулиа төгсөөд аймаг, сумандаа ажиллаж амьдарч, буй залуус олон болжээ.

 

 

“Бид хөдөө рүү нүүлээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлж бусад залуу гэр бүлүүдийг орон нутаг ажиллаж, амьдрахыг уриалж буй залуус. Олон залуу гэр бүлүүд “Бид хөдөө рүү нүүлээ” хөдөлгөөнд нэгдэж орон нутгийг зорьж байгаа. Тэдний төлөөлөл нь Б.Өлзиймөнх, М.Мөнхсайханы гэр бүл.

 

 

Б.Өлзийнсайханы гэр бүл Архангай аймгийн Тариат суманд ажиллаж амьдрах гэнэ. Сумандаа олон шинэ ажил санаачилж, залуусыгаа манлайлж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй залуу гэр бүл. 

 

М.Мөнхсайхных ам бүл гурвуулаа аж. Тэд Дорнод аймагт суурьшиж амьдрахаар болжээ. Хотын замын түгжрэл, стресс, дуу шуугиан, хүүхдэд ээлгүй орчин нөхцөл нь амгалан хөдөө амьдрах шийдвэрийг гаргахад хүргэсэн гэнэ. Мөн  залуусын шинийг санаачлах сэтгэлгээ, орон нутгаа хөгжүүлэх их хүсэл тэднийг хөглөсөн аж.

 

Тэд өөрсдийн цахим хуудаснаа “Бид 23, 25 настай залуу гэр бүл. Жил хүрэхгүй хугацааны өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ. Бид тогтсон ажилтай, ажлын карьерын хувьд багагүй амжилттай цаашид өсөн, дэвжих бүрэн боломжтой байсан хэдий ч өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлыг даган энэхүү шийдвэрийг гаргалаа.

 

Нэг талдаа: Манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал, нийслэл хотын түгжрэл, стресс, дуу шуугиан, эрүүл бус, хүүхдэд ээлгүй орчин зэргээс шалтгаалж. Нөгөө талдаа: Залуучууд бидний, шинийг санаачилж, хийж бүтээж, улс орныхоо, болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөх, хөгжүүлэх цаг нь ирж. Түм түжигнэж, бум бужигнасан, багтаж шингэхээ байсан Улаанбаатар хотоос илүү, хөдөө орон нутагт залуучууд бидний хэрэгцээ, орон зай, хийж бүтээх зүйл олон байна. Мөн энд байгаа өв, соёл, нүд баясгаж, сэтгэл сэргээх үзэсгэлэнт газар, нутаг, эрүүл, зөв, аз жаргалтай амьдрах өргөн уудам боломж, зэргийг бодолцон, ярилцсаны эцэст нь бид хөдөө рүү нүүлээ.Залуучууд та бүхэн багтаж шингэхээ байсан газарт, хөл, толгой нь мэдэгдэхгүй амьдрахын оронд "Төрөлх нутагтаа, сумандаа хийж бүтээж, буцалж амьдрахыг уриалж байна" гэж бичжээ. Бахархмаар. Цаг үе өөрчлөгдөж байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Маш зөв! Энэ залуус жинхэнэ эх орончид байна. Хөдөөгөө, төрсөн нутаг орноо хотоос дутахгүй амьжиргаатай болгож хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнээс биш УБ-т шигдчихээд, төрсөн нутгаа жилд ганц очдог зугаалга, амралтын газар мэт сэтгэдэг новшийн сэтгэлгээнээс салах цаг болсон. Энэ залууст баяр хүргэе!
2021-08-12
Маш зөв! Энэ залуус жинхэнэ эх орончид байна. Хөдөөгөө, төрсөн нутаг орноо хотоос дутахгүй амьжиргаатай болгож хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнээс биш УБ-т шигдчихээд, төрсөн нутгаа жилд ганц очдог зугаалга, амралтын газар мэт сэтгэдэг новшийн сэтгэлгээнээс салах цаг болсон. Энэ залууст баяр хүргэе!
2021-08-12
Zochin:
Solongoruulaad bnuu haha
2021-08-11
Mundag zaluustaa az jargal eruul enh ajlin undur amjilt sain saihniig husen eruue. Nutag oron ni iveelee hairlah boltugai.
2021-08-11
Zuv should zaluusaa demjij bna
2021-08-11