ВИДЕО: “Яаралтай тусламжийн түр төв” 10 амьсгалын аппараттай
2021-06-22

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ. Үүний хүрээнд тус байранд 145 ор дэлгэн, “Яаралтай тусламжийн түр төв”-ийг байгуулж байгаа юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяазар түр эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо.

 

“Яаралтай тусламжийн түр төв” 10 амьсгалын аппараттай бөгөөд орны тоонд хангалттай хүрэлцэхүйц 100 хувь хүчилтөрөгчийн хангамжтай гэж байлаа. “Хотын дарга төрийн захиргааны байранд ор дэлгэн, яаралтай тусламжийн төвийг байгуулах шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон, зөв шийдэл байсан” хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхтуяа хэлж байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин