Дөрөвдүгээр сарын есний баасан гарагт Их Британийн Хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн Филипп 99 насандаа таалал төгссөн юм.
Улмаар Их Британийн оршин суугчид эмгэнэл илэрхийлэн Букингемийн ордны гадаа цэцэг, цэцгийн баглаа авчирж тавьсаар байна. Харин уй гашууг нь хуваалцсанд талархаж байгаа ч ордны гадаа цэцэг авчирж тавихгүй байхыг Хатан хааны гэр бүл ард иргэддээ хандан гуйжээ.
Цар тахлын улмаас, хатан хааны ордны гадаа олноор цугларахгүй, цэцэг тавихгүй байхыг хатан хааны гэр бүл хүссэн байна. Харин цэцгийн баглаа худалдан авахын оронд буяны байгууллагад хандив өргөж, эмгэнэл илэрхийлэх цахим номд сэтгэгдлээ үлдээхийг хүсчээ.
Эдинбургийн гүн Филиппийг таалал төгссөнтэй холбоотойгоор Британи даяар төрийн далбааг бөхийлгөсөн бөгөөд Филиппийг оршуулах ёслол хүртэл улс даяар гашуудал зарласан юм.
Ханхүү Филипп: I Николай хааны удам Британийн Хатан хааны тулгуур болсон нь
Уншиж байна |