Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:
-Ойрын хавьтлыг иргэд санаатай болон санамсаргүй хэлэхгүй байна. Архангайн тохиолдол гэхэд ойрын хавьтлаа хэлээгүй.
Бидэнд 20 зөөврийн амьсгалын аппарат, нийтдээ 180 орчим бэлэн амьсгалын аппарат байгаа Амьсгалын аппаратыг наймдугаар сард захиалсан. Эхний 200 аппарат 12 дугаар сарын 8-нд, дараагийн 200 аппарат 12 дугаар сарын 20-иор орж ирнэ. Амьсгалын аппаратын дутагдалд орохгүй.
Шадар сайд Я.Содбаатар:
-Халдвар авсан иргэд хариуцлагатай баймаар байна. Ойрын хавьтлын 90 орчим хувийг 24 цагийн дотор илрүүлж байна. Цөөн тооных нь нуун дарагдуулж байна. Архангайн тохиолдлыг хууль, хүчний байгууллага л олсон. Хөдөө орон нутагтаа очиж байгаа иргэд 14 хоногийн дэглэмээ хариуцлагатай бариарай.
Улаанбаатар болон Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгалаа
Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. Шадар сайд Я.Содбаатар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы хугацаанд шийдвэрлэсэн асуудлын талаар танилцуулж байна. Тэрбээр:
-Өнгөрсөн хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулж, хатуу хөл хорио тогтоосны хүчинд коронавирусийн халдварын тархалтыг 10 дахин бууруулсан гэсэн судалгаа гарсан. Цар тахлын голомтыг бүрэн хумих, зарим массын шинжилгээнүүдий хийх ажил шаардлагатай байгаа. Эрдэмтэд 10 хоногийн хугацаатай сунгах ёстой гэсэн гэлээ. Засгийн газар:
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар, Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сунгаж байна.
Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийг гамшгаас хамгаалах дэглэмийн хэсэгчилсэн бэлэн байдалд шилжүүлж байна.
Зарим аймгуудад сургалт зохион байгуулахыг хориглохоор шийдвэрэлээ.
Дэлхий нийтийн жишгээр 14 хоног буюу нэг нууц хугацаанд ажиллалаа. ЭМЯ 14 хоног хөл хорионы хугацааг сунгах ёстой гэж саналаа ирүүлсэн. гэлээ.
Н.Нягт