Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна.
Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайдад зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уншиж байна |