COVID-19: БНХАУ-д халдвар авсан хүмүүсийн 93 хувь нь эдгэрч байна
2020-03-30

 

Хятадад COVID-19 вирусийн халдвар авсан өвчтнүүдийн тоо өдрөөс өдөрт буурч байгаа бөгөөд одоо эмнэлгүүдэд 2396 хүн үлдсэнээс 93 нь хэдийнэ эдгэрчээ. Энэ талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо өнөөдөр мэдээлсэн байна. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Хятадад халдварын батлагдсан тохиолдол 81 470 болсноос 75 770  нь  эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

 

Нийтдээ, Хубэй мужийг тоохгүйгээр Хятад даяар 13669 тохиолдол бүртгэгдэж байснаас 118 нь нас барж, нас баралт 0.86 хувьтай байсан байна. Харин тахлын голомт болсон Хубэй мужид 67 801 тохиолдол бүртгэгдэж, 3186 хүн нас барснаар нас баралт 4.69 хувьтай байжээ. Харин Ухань хотод нас баралт 5.09 хувьтай байсан бөгөөд Хятадад нийтдээ вирусийн улмаас 3300 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин