Энэтхэг, Монгол сансрын салбарт хамтарна
2020-01-10

 

Сансрын салбарт Энэтхэг, Монгол улс хамтран ажиллах хэлэлцээрийг Энэтхэгийн сайд нарын танхим нэгдүгээр сарын наймны өдөр баталжээ. Энэ талаар Энэтхэгийн Засгийн газрын цахим хуудас дээр мэдээлсэн байна. 

 

"Хэлэлцээрийн дагуу сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хиймэл дагуулын холбоо, хиймэл дагуулын навигаци, сансар, гаригуудыг судлах, сансрын аппаратууд, сансрын болон дэлхийн системүүдийг ашиглах, сансрын технологи хэрэглэх гэсэн салбаруудад хамтран ажиллана" гэж мэдээлэлд онцолжээ.

 

Энд дуулгахад, Энэтхэг, Монгол улс 2004 онд сансрын салбарт хамтын ажиллагаа тогтоох ажил хийж байв. Тухайн үед Энэтхэгийн тал Монголын мэргэжилтнүүдэд семинар зохион байгуулж байсан бөгөөд өөр арга хэмжээ зохион байгуулагдаагүй, хамтын ажиллагааны хөтөлбөр зогсож байлаа.

 

Улмаар, 2019 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчлах үеэрээ хоёр орон сансрын салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөж байв. 

 

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үхрүүд зайлаа
2020-01-10