Египетийн парламент өнөөгийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сисиг ирэх 2030 он эрх мэдэлд нь хэвээр үлдээх боломжийн төлөө Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч Сисигийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа ирэх 2022 онд дуусгавар болно.
Парламент ирэх 30 өдрийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэх ба хэрвээ дэмжигдвэл Сисигийн бүрэн эрхийн хугацааг дахин зургаан жилээр сунгах юм.
Египет улсад өнгөрөгч 2013 онд хувьсгал гарч, тухайн үед төр барьж байсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг төрөөс түлхэн унагаасан түүхтэй.
Удалгүй армийнхан төрийн эрхийг авч, генерал Сиси тус улсын түр Ерөнхийлөгчөөр томилогдож, өнгөрсөн 2014 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, тус улсыг хууль ёсоор удирдах эрхтэй болсон юм.
Тэрбээр мөн 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт иргэдийн 60 дээш хувийн санал авч, хоёр удаагаа улиран сонгогджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |