"Монгол маамуу" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ
2019-02-04

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон Монгол маамуу цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагаа явуулж байсан нь 2 удаагийн хяналт шалгалтаар тогтоогдсон тул үйл ажиллагааг зогсоох саналыг Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” прокурорын 02 дугаартай тогтоолын дагуу тус цэцэрлэгийг лацдаж, Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуул ногдууллаа.

 

Иймд эцэг эх, асран хамгаалагч та, төрийн бус өмчийн цэцэрлэгийг сонгох гэж байгаа бол аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн цэцэрлэг нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан эсэх, сургалтын орчны стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлсэн эсэх зэргийг нарийн судалсны дараа хүүхдээ хамруулж байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин