Туркийн Инстабул хот дахь Саудын Арабын Консулын газар ороод сураггүй болоод буй араб сэтгүүлч Жамал Хашоггиг баривчлах шийдвэрийг тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд гаргасан талаар "www.washingtonpost.com" сайт мэдээллээ.
Уг хэвлэл дээрх мэдээллийг АНУ-ын Тагнуулын газар ажилладаг ойрын эх сурвалжаасаа авсан гэнэ.
Сэтгүүлч эр турк бүсгүйтэй гэр бүл болоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхээр энэ сарын 2-нд Турк дэх Консулын газарт очсоныхоо дараа сураггүй болоод буй юм. Туркийн тал сэтгүүлчийг Консулын байр руу орсон хяналтын камераас авсан зургийг хэвлэлээр цацжээ.
Ханхүү сэтгүүлчийг хуурах замаар Саудын Араб улсад авчрахыг албаныханд үүрэгдсэн гэнэ.
Жамал эрх баригчдаа шүүмжилж, баримт дээр тулгуурлан олон нийтлэл, шүүмжлэлийг хэвлэлээр цацсан ба өнгөрсөн 2017 оноос АНУ-д суурьших болсон юм. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчийг нутаг буцаах "заль мэх"-ийг арабууд хэд хэдэн зохион байгуулж байсан ч Жамал татгалзсаар байжээ.
Саудын Араб өнөөг хүртэл сураггүй болоод буй сэтгүүлчийн талаар мэдээлэл хийгээгүй байна. АНУ, Их Британи зэрэг орны удирдлагууд тус улсаас сэтгүүлчийг нэхэж, шахалт үзүүлэх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |