Аадар борооны улмаас завь хөмөрч, 11 хүн амиа алджээ
2018-07-20

АНУ-ын Миссури хотноо хүчтэй аадар борооны улмаас Роск нууранд жуулчдыг тээвэрлэн явж байсан аялалын завь осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар тус завинд зорчиж явсан 11 хүн харамсалтайгаар амиа алджээ. Амиа алдагсдын дунд бага насны хүүхдүүд бий гэв.

 

Нугасны хэлбэртэй уг завинд нийт 31 хүн зорчиж явсан бөгөөд хүчтэй бороо болон салхины улмаас завь хөмөрсөн гэнэ. Аврагчид ослын газар ажиллаж, хохирогчдын цогцсыг уснаас гаргаж байна.

 

Цагдаагийн газраас “Энэ бол гэнэтийн осол. Байгалийн гэнэтийн хүчний өмнө завь хөмөрсөн” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин