БНХАУ ирэх 2020 он гэхэд нийт төмөр замын урт 150 мянга, өндөр хурдных нь 30 мянган км болж тус тус өсөхөөр болжээ.
Уг төмөр замуудыг 2016-2020 оны хооронд барих таван жилийн төлөвлөгөөг батлаад буй юм.
Төмөр замын урт нь 200 мянга орчим км замыг хамрах бөгөөд өндөр хурдны төмөр замын сүлжээ нь Хятадын томоохон хотуудын 80 гаруй хувийг холбох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Хятадын төмөр замын нийт урт нь 121 мянган км юм.
Хятад улс санхүүгийн эрсдлийг бууруулахын тулд өндөр хурдны төмөр замын төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |