Л.Оюунхорол цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
2017-02-06

 

Монголын Хүүхдийн ордон Бага танхимд

 

09.00 цагт Угийн бичиг хэрхэн хөтлөх, түүний ач холбогдлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг удам уламжлын холбоо” хамтран үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна. Тус зөвлөгөөнд УИХ-ын зарим гишүүд, Монголын ураг удам уламжлын холбооны 100 гаруй төлөөлөгч эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд хамгийн сонирхолтой нь угийн бичиг хөтөлснөөр 41 үеэ мэддэг хүн хүрэлцэн ирж мэдээлэл, туршилга солилцоно.

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

10.00  цагт  Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Нийслэлийн аялал жуулчлалын газарт

 

11.00 цагт цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

 

Төрийн ордны В танхимд

 

11.00 цагт БОАЖ-ын сайд Л.Оюунхорол  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд тус яамны зарим газрын дарга нар оролцоно.

 

БСШУСЯ-ны 401 тоотод

 

12.00 цагт Соёлын салбарт хамтран ажиллах тухай БСШУСЯ, Беларусь улсын Соёлын яам хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээ болно. Хэлэлцээрт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной нар гарын үсэг зурна.

 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд


12:30 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос "Сагсан бөмбөгийг самарсан төрийн дээрэм"-ийн талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-06
Оюунхоролын ч буруу биш дээрээс хаясан чулуу юм ш:
Оюунхорол бол зүгээр гар хөлийн үзүүр юм биш үү? Хятадаас зээл авч идэж уухын тулд монгол оо зарах уралдаанд Их хурал засгийн газарын түвшинд уралдаж Хошуу дэвсэж Хятад юу хэлнэ бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд мөн аль хэдийн худалдагсан хулгайч нар хүч ээ авчээ.Зогсоох хүч нь харин хаана байна?
2017-02-06