Ерөнхий сайд сэтгүүл чимэв
2017-01-16

 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй анх удаагаа сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр Британийн “Vogue” сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимэхээс гадна сэтгүүлийн редакцид ярилцлага өгчээ.

 

Өдгөө 60 настай Мэй ярилцлагынхаа үеэр улстөр, эдийн засаг болон хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ. Мэй өнгөрсөн оны долоодугаар сард Ерөнхий сайдаар сонгогдсон юм.

 

Тэрбээр уг албыг авах үедээ Дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ. Ард түмний сонголтоор Их Британи Европын холбооноос гарахаар болсны дараа тус улсын хамгийн залуухан Ерөнхий сайд Дэвид Камерон огцорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин