Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн амжилттай зохиогдон байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 67 улс орны хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдөж байгаа юм. Чээж тоолол Соробан сампингийн олон улсын энэ тэмцээнд Монгол Улсаас “ТОЯА” академийн 55 сурагч 9 багш оролцсон. Манай улсаас оролцож байгаа багш, сурагчид тэмцээндээ амжилттай оролцож, 29 алт, мөнгөн цом хүртээд байна. Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс эхний шатанд “Grand champion” цомоор 8 настай Батжаргалын Номуундарь , “Champion” цомоор 5 настай Амартөгсийн Ангараг нар шагнуулсан.
Мөн тус тэмцээний Алтан цомыг Пүрэв-Отгоны Бат-Эрдэнэ, Батсуурийн Энхсаруул, Мөнхжаргалын Төгсцогт, Цэцэнбаярын Тэмүүлэн, Аваадоржын Аззаяа , Мөнхбаатарын Энх-Алдар нар, Мөнгөн цомыг Буянтогтохын Сэмжаан, Гансүхийн Болор, Ганболдын Инжир, Хишигбатын Мөнх-Очир, Дөлгөөний Баясгалан, Мэндбаярын Чинхүслэн, Пүрэврагчаа Жаргалсайхан, Пүрэв-Отгоны Дарь – Эрдэнэ, Манлайбаатарын Наранбаатар, Өргөнбаярын Ану, Халиунбаатарын Ирмүүн, Октябрийн Номин-Эрдэнэ, Төмөрбаатарын Мөнхтөр, Бум-Очирын Цолмонсүрэн нар тус тус хүртээд байсан юм.
"Монгол хүүхдийн оюуны өндөр чадамжийг харуулсан сайхан тэмцээн боллоо"
Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээний өнөөдрийн Intermediate A, Intermediate B, Higher A гэсэн 3 түвшинд үргэлжлэн дүнгээ гаргах Монголын багийнхан амжилтаа ахиулж, дахин 1 алт, 5 мөнгөн цом авчээ. Тодруулвал, Жавхлангийн Жаргалан алтан цом, Эрдэнэбаярын Тэргэл, Нгуен Сувд, Оюунтунгалагийн Сугарбат, Отгонхишигийн Анужин, Одбаярын Мөнхтэнгис нар тус тус мөнгөн цом хүртээд байна. Чээж тоолол Соробан сампингийн олон улсын энэ тэмцээнд оролцогчдын Монголын талын багийн ахлагч, “ТОЯА” академийн Тэргүүн Т.Туяа “Чээж тоолол Соробан сампингийн олон улсын энэ тэмцээн амжилттай явагдаж байна. Манай хүүхдүүд олон орны хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөж байна. Монгол хүүхдийн оюуны өндөр чадамжийг харуулсан сайхан тэмцээн боллоо. Багш сурагчид эцэг эхчүүддээ баяр хүргэе юм. Олон улсын хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлбайгаа амонгол хүүхдүүдээ амжилт хүсье. Хүүхдүүдээрээ бахархаж байна” хэмээн онцолсон юм.
Дашрамд сонирхуулахад “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол ноднин жил тус тэмцээнээс 6 настай Э.Амаржаргал Алтан цом хүртэж, “Монгол Улсын 2015 оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.
Уншиж байна |