Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-нь өөрийн нохойгоо хашаандаа сул тавьж орхисны улмаас 4 настай Г-г хазаж, улмаар хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр гарсан.
Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Алтантуяа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Тус хэргийг энэ сарын 5-ын өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх хэлэлцээд шүүгдэгч Б-д 2.6 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр оногдуулж,түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн байна.
Түүнийг "Орчиндоо аюул учруулж болох амьтан” буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний амь насыг нь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
В.Бат
Уншиж байна |